Москвагийн сурагчид ханиад томуу гаарсантай холбогдуулан хорио тогтоосны дараа өнөөдөр ахин хичээллэж эхэллээ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч  нийслэлийн сургуулийн сургалтын  явцыг 1-р сарын 31-нээс долоо хоногоор түр зогсоосон билээ. Гэхдээ хорионы үед ч сурагчид багш нарын утас буюу сургуулийн интернет-сайтаар өгсөн гэрийн тусгай даалгаврыг хийсэн гэж Москвагийн боловсролын газраас мэдээллээ. 1-р сарын шувтаргаар Москвад бүх насны хүүхдүүд олноороо өвчилсөн билээ. 7-14 насныхан хүүхдүүд   ханиад томуунд бусдаас илүү нэрвэгдэв.