1904 онд японы тэнгисийн цэргийн ангитай баатарлагаар тулалдаж амь үрэгдсэн «Варяг» хэрэх онгоц болон «Кореец» завины багийн гишүүдийн дурсгалыг Владивостокод  хүндэтгэв. Номхон далайн флотын төлөөлөгчид, эрх баригчид, «Варяг» хүүхдийн  бүх онгоцнууд  түүнчлэн ахмадуудын байгууллагын  төлөөлөгчид  дурсгалын арга хэмжээнд оролцсон тухай Интерфакс агентлаг мэдээллээ. Оросын хөлөг онгоцууд 1904 оны 2-р сарын 9-нд  солонгосын Чемульпо боомтоос Порт –Артур орохыг оролдож, японы тэнгисийн цэргийн ангитай  байлдсан билээ. Дайсан илүү хүчтэй байсан. «Варяг», «Кореец» хоёр нэг цаг байлдаж, дайсны  мина зөөгч  онгоцыг живүүлж, гурван хэрэх онгоцыг гэмтээжээ. Аюултай гэмтсэн оросын хөлөг онгоцууд  байлдааныг үргэлжлүүлэх аргагүй болсон учир Чемульпод буцав. Энд  хөлөг онгоцуудаа дайсанд олзлуулахгүйн тулд «Варяг» хэрэх онгоцны багийн даргын тушаалаар  хэрэх онгоцыг живүүлж, «Кореец» завийг дэлбэлсэн юм.