Гадаад хэргийн сайд Сэйзи Маэхарын Москвад хийх айлчлалд японы ерөнхий сайд таагүй нөхцөл бүрдүүлэв. Наото Кан « хойд нутгийн өдөр» гэгчтэй холбогдуулан үг хэлэхдээ «Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн 2010 оны 11-р сард Өмнөд Курилын арлуудад хийсэн айлчлалыг» хүлцэж үл болох бүдүүлэг хэрэг» гэжээ. Японы ерөнхий сайдын хэлсэн  энэ үг  Оросын удирдлагын анхаарлыг ихэд татав. Японы талын зэмлэлээс дүгнэлт хийх гээгүй гэж Кремль онцлон тэмдэглэжээ. Ерөнхийлөгчийн туслах Сергей Приходькойн мэдэгдсэнээр  Курилын арлууд ОХУ-ын эрх мэдэлд байгааг «өнөөдөр ч ,маргааш ч огт хянан үзэхгүй». Төрийн тэргүүн шаардлагатай тохиолдолд бүс нутгаар ажлын айчлал хийсээр байх болно. Японы үндэсэрхэг үзэлтнүүд Оросын далбааг урж хаясны хариуд Москва хатуу арга хэмжээ авав. Даваа гаригт японы хэт барууны нэгэн байгууллагын төлөөлөгчид «хойд нутгийн өдөр» гэгчийг тэмдэглэж, ОХУ-ын  далбааг урж, Токиод ОХУ-ын элчин сайдын яамны дэргэд жагсаал хийжээ. «Бид эсэргүүцэл илэрхийлсэн төдийгүй  ОХУ-ын далбааг урсантай холбогдуулан гэмт хэрэг үүсгэхийг  Японы эрх баригчдаас  шаардсан. Гадаад улсын бэлэг тэмдэгтэй зүй бусаар харьцахыг хориглосон зүйл анги Японы хуульд байна гэж бидэнд өгүүлсэн» гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өчигдөр Москвад хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Японы засгийн газраас  «хойд нутаг» гэгчийг буцааж авахыг оролдож буй засгийн газрын бус байгууллагуудыг санхүүжүүлсан төдийгүй сүүлийн жилд санхүүжүүлэлтийг нэмэгдүүлсэн нь  ноцтой баримт гэж Сергей Лавров хэлэв. Гэсэн ч Москва Токиотой яриа хэлцээ хийж, хамтран ажиллахад бэлэн байгааг сайд тэмдэглээд «Бид ОХУ-ын эдгээр бүс нутагт тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд  хөрш Япон улстай  нягт хамтран ажиллахад урьдын адил бэлэн байна.Түүнчлэн Йокогамд  Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Наото Канд тодорхойлсон  зарчмуудыг үндэслэн  найрамдах гэрээ байгуулах асуудлыг  оролцуулан бүх  асуудлаар Японтой  яриа хэлэлцээ хийж, тал бүрийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд бэлэн байна. Мэдээжээр Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг гарцаагүй хүлээн зөвшөөрөх үндсэн дээр  яриа хэлэлцээ хийх нь зайлшгүй чухал гэв. Орос улс хамгийн хурцадмал асуудлыг сэтгэлийн хөдөлгөөнөөр биш эрүүл ухаанаар шийдвэрлэх саналтай байгааг хэлэлцээ хариуцсан  оросын төлөөлөгчид мэдэгдлээ. Токио энэ дохио мэдээг сонсох эсэхийг  Сэйзи Маэхарын Москвад хийх айлчлал харуулна.