АНУ Үндэсний цэргийн шинэ стратеги сүүлийн долоон жилийн хугацаанд  анх удаа зарлав. АНУ шаардлагатай тохиолдолд бие дааж юм уу холбоотнуудтайгаа хамт цэргийн хүч хэрэглэх эрхтэй гэж баримт бичигт өгүүлжээ. «Аль-Каида» бүлэг  болон Афганистан, Пакистан, Сомали, Йемен болон бусад улс дахь энэ бүлгийн төлөөний этгээдүүдэд  цохилт өгөх нь стратегийн зорилго гэжээ. АНУ  Орос улстай стратегийн зэвсгийг хорогдуулах, терроризмтэй тэмцэх, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, сансар, ПДХ зэрэг салбарт цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төлөвлөгөөтэй байна.