Орос улсад зуны улирлын цагаас өвлийнхд шилжих шийдвэрийг энэ оны намраас  хүчингүй  болгох  тухай ерөнхийлөгч Дмитрий Медведев залуу эрдэмтэдтэй  уулзахдаа мэдээлэв. Энэ арга хэмжээ нааштай нөлөө үзүүлнэ. Учир нь  хүний төрөлхийн  биохэмнэлийг зөрчихгүй гэж  үзэж байна. «Зуны улирлын цагт шилжих нь нэг цагаар унтаж амрахыг багасгаж байна. Энэ нь бухимдал, аливаа өвчин үүсгэх эрсдэлтэй гэж ерөнхийлөгч тайлбарлан хэллээ. Дэлхийн олон оронд  зуны улирлын цагаас өвлийнхд шилждэг. Орост 1981 оноос ийнхүү шилжиж байсан.