АНУ Хятадтай цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна гэж сүүлийн долоо хоногийн дотор анх удаа шинэчлэсэн Үндэсний цэргийн стратегид өгүүлжээ. Цэргийн стратегийг  2-р сарын 8-нд энд зарласан байна. Вашингтон «Хятадтай бүх салбарт нааштай хамтран ажиллахыг хичээж байна» гэж баримт бичигт заажээ. «Үүнтэй холбогдуулан Пентагон Хятадтай цэргийн харилцааг гүнзгийрүүлэхийг оролдож, харилцан сонирхогч  хүрээг өргөжүүлж, ойлголцлыг бэхжүүлж, буруу  зөрүү үнэлгээ өгөхөөс урьдчилан сэргийлнэ. Бид  далайн дээрэмчидтэй тэмцэх, үй олноор хөнөөгч зэвсгийг тархаахаас сэргийлэх  салбарт Хятадтай хамтран ажиллаж, Солонгосын хойгийн байдлыг тогтвортой хэвээр байлгахын тулд Бээжингээс БНАСАУ-д үзүүлж байгаа нөлөөг ашиглана» гэж баримт бичигт  өгүүлсэн байна.