«Супержет-100» оросын цоо шинэ нисэх онгоц олон улсын нисэх онгоцны үзэсгэлэнд оролцохоор энэтхэгийн Банголор хотод буув. Онгоц үзүүлэн танилцуулах нислэг хийх бөгөөд гадаадын мэргэжилтнүүд түүнийг сонирхон үзэх юм. Урьд бараг 5 мянган км зайны нислэг хийж чадах нисэх онгоцыг  Парисын Ле Бурже, Их Британийн Фарнборо, Оросын МАКС зэрэг  үзэсгэлэнд дэлгэн тавьж үзүүлсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт «Супержет-100» нисэх онгоц Улс  хоорондын нисэх хүчний хорооны  сертификат авчээ. Энэ баримт бичиг тус нисэх онгоцыг арилжааны зорилгоор ашиглах боломж олгож байна. «Супержет-100» оросын нисэх онгоцыг  Европ, Америк, Азийн арваад улсад нийлүүлэх тухай 240 хэлэлцээрт гарын үсэг зураад байна.