Японы ГХЯ-ны тэргүүн Сэйзи Маэхара Орост хийх айлчлалаа хоёр талын харилцааг бэхжүүлэхэд  ашиглах бодолтой байна. Сайд Токиод хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ 2-р сарын 10-нд Москва орохоор мордоно гэв. Нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэж, найрамдах гэрээ байгуулвал Орос Японы хоорондын харилцаа урагш ахина гэж Японы ГХ-ийн сайд үзэж байна. Москвад хийх айлчлалаа эдийн засгийг оролцуулан янз бүрийн салбарт хэлхээ холбоог бэхжүүлэхэд ашиглах саналтай байна гэж сайд тэмдэглэжээ.