Дмитрий Медведев гадаадаас хөрөнгө оруулах санг байгуулах саналуудыг тодорхойлох даалгавар засгийн газарт өгсөн байна. Эдгээр саналыг нэг сарын дараа бэлэн болгох ёстой. Улс орныхоо хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулахад чиглэгдсэн Оросын эрх баригчдын шинэ алхамыг сайшаан дэмжиж байна гэж Европын сэргээн босголт, хөгжлийн банкны шинжээчид мэдэгдлээ. Ерөнхийлөгч өнгөрсөн оны зун Петербургийн эдийн засгийн форум дээр гадаадын хөрөнгө оруулах тусгай санг Орост байгуулах саналыг анх удаа дурджээ. Энэ оны 1-р сард сэдвийг үргэлжлүүлэн сонирхуулсан  байна. «Манай эдийн засгийг шинэтгэх төслүүдэд хамтран хөрөнгө оруулах замаар гадаадын хөрөнгө оруулагчидтай эрсдлийг  хуваалцах биеэ даасан тусгай санг ойрын үед байгуулна» гэж Дмитрий Медведев хэлжээ. Ийм санг жилд 3 тэрбум доллараас багагүй хөрөнгөтэй байх болно гэж шинжээчид үзэж байна. Тэр ч байтугай адилхан будуувч олон улсад ажиллаж байна. Эдгээр сан, агентлаг улсынх байдаг. Энэ салбарт ажилласан арвин  туршлагатай хувийн  компаниуд зарим санг удирддаг. Үүний хамт энэ нь Оросын хувьд инновацийн бүдүүвч гэж Эдийн засгийн дээд сургуулийн профессор Алексей Красавин хэлээд «Хөрөнгө оруулахаар байгуулах улсын сан хоёр зорилтыг биелүүлнэ.    1-рт гадаадын хөрөнгө оруулалтыг даатгана. Хоёрдугаарт  гадаадын хөрөнгө оруулалтын орлогыг баталгаатай болгоно. Эдгээр  заалтыг  оросын хууль тогтоомжид одоогоор  оруулаагүй  байна. Иймээс мөн бүдүүвчийг инновацийн хэмээн үзэж байна. Энэ нь Оросын засгийн газрын  орчин цагийн бодлогыг тусгаж байна гэв.Улсаас нэг, хувийн хөрөнгө оруулагчаас гурван  рубль тус тус  оруулна. Эдийн засаг, хөгжлийн сайд Эльвира Набиуллинагийн ярьснаар бол нэг талаас Гадаад эдийн засгийн банкны нөгөө талаас хувийн хөрөнгө оруулагчдын  хөрөнгө санд оруулж, эдийн засгийн шинэтгэлтэй холбоотой төслүүдэд  чиглүүлнэ.Харин гадаадын хөрөнгө оруулагчид  оросын бизнес эрхлэгчдээс оруулах хөрөнгийг  баримжаалж байгааг дурдая. Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн орлогч захирал Дмитрий Сорокин хэлэхдээ «Херенге оруулалтыг нэмэгдүүлэх биш хөрөнгө бидэнд чухал салбаруудад оруулахад хэргийн учир оршино. Юуны түрүүнд машины аж үйлдвэр болон түүнтэй холбоотой салбаруудад хөрөнгө оруулах хэрэгтэй. Манай орны хөрөнгийг техникийн дэвшлийг хангах салбаруудад чиглүүлвэл гадаадын хөрөнгө ч тийшээ чиглэнэ гэв. Сүүлийн жилд Орос улсаас гадаадын хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх хэд хэдэн арга хэмжээ авсаныг шинжээчид тэмдэглэв. Инновацийн эдийн засгийн шаардлагад нийцсэн татварын чанар сайтай системийг байгуулж, валютын зохицуулалтыг либералчилж, гадаадын хөрөнгө оруулагчдыг стратегийн ач холбогдолтой  салбарт оролцуулах тод дүрэм тогтоож, авилгалын бүдүүвчийг устгаж байна. Эд бүхэн нэлээд их өөрчлөлт гаргах үр дүнтэй болсон. Гадаадын томоохон олон хөрөнгө оруулагч Орос улсыг сонгож аваад байна.