2014 оны өвлийн Олимпийн  төв Сочи хот олон улсын хэмжээний тоглолт явуулахад бэлэн болоод байна. Гурван  долоо хоногийн турш олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн нэг «Роза Хуторын» уулын цанын цогцолборт түргэн буулт болон супергигант уралдааны албан ёсны гурван гараа болох юм. Эхний ээлжинд 2-р сарын 8-аас 13-нд хүртэл оросын тамирчид Орос улсын цомын шат уралдааны хүрээнд спортын замналыг туршиж үзэх бөгөөд, дараа нь 2-р сарын 15-аас 18-нд хүртэл европын тамирчид Европын эрэгтэйчүүдийн цомын төлөөх уралдааны хүрээнд цас, замын чанарыг шалгах болно.  Олимпийн өмнөх энэ баяр наадмын төгсгөлд 2-р сарын 22-оос 26-нд  хүртэл болох Европын цомын эмэгтэйчүүдийн  уралдаан тус болох юм.Уулын цанын «Роза Хутор» цогцолборт эхний гарааг хүлээж байна. Европын олон амралтын газрын гол алдаа нь болдог цас дутагдах явдал энд алга. Цас элбэг, цаг уурынхан дунджаар хүйтрэнэ гэж амлаж байна. Энэ бол тамирчидад ч, зохион байгуулагчидад ч ашигтай. Зочид буудлууд, зоогийн газрууд, тээвэр, аюулгүй байдлын систем найдвартай ажиллаж байна гэж «Роза Хуторын» компанийн ерөнхийн захирал Сергей Бачин мэдээлж байна. Тэр хэлэхдээ: «Роза Хутор» болРоза хутор»Ро 2014 оны Олимпийн тоглолтод бэлтгэх ажлын хүрээнд туршилтын уралдаан явуулж байгаа олимпийн анхны газар юм. Бид энэ туршилтын уралдаан явуулахад бэлэн, уралдаан амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Энэ улиралаас эхэлж «Роза Хутор» амралтын газарт тамирчид болоод жуулчдад зориулж 6 замнал ажиллулж байна. Бид спортын замналыг барьж дууссан, цас тавих систем хүлээснээс илүү сайн ажиллаж байна. Гэвч энэ бол ажлын зөвхөн эхлэл юм. «Роза Хутор» бол олон шинэ  барилга, тухайлбал, олимпийн уулын тосгон барьж байгуулах шаардлагатай хосгүй газар юм. Тийм ч ураас ойрын 3 жил бидний хувьд хэцүүхэн болно. Гэхдээ анхны уралдаанд бид бэлэн болсон юм» гэлээ. Өнөөгийн бадлаар Олон улсын цанын спортын холбооны (FIS) сертификат авсан Орос улсын ганц спортын бааз энд байгаа нь «Роза Хуторын» онцгой бахархал юм. Энэ бол хэцүү бэрх түвшин өндөр, спортын хэллэгээр  «хар» гэгч замнал юм. Түүгээр бууж чадах нь аль ч тамирчны хувьд том амжилт болно. Гэхдээ зөвхөн замналын чанар биш, тоглолтыг өндөр хэмжээнд явуулах боломж олгох нийт дотоод бүтэц  чухал юм гэж спортын орлогч сайд Юрий Нагорных хэлж байна. Олимпийн өмнөх үеийн Сочийн ажлыг зөвхөн спортын цагийн хуваарь жаахан бэрхшээлтэй болгож байна. Энд болох туршилтын уралдаан энэ улиралын гол уралдаан болох Герман дахь дэлхийн аврага шалгаруулах тэмцээнтэй давхцаж байна. Тийм учраас уулын цанын дэлхийн алдартай тамирчид ч, оросын шилдэг цаначид ч Сочид ирж чадахгүй. Гэхдээ уралдааны чанар үүнээс болж буурахгүй. Оросын амралтын газар ирж байгаа бүх тамирчдыг баяртай угтаж байна. Яагаад гэвэл спортын замналын чанар болон үйлчилгээний түвшинг үнэлсэн тэдний үнэлэлтээс л ирээдүйн тоглолтын төв ямар болох нь шалтгаалж байгаа юм. Олон улсын энэ уралдаан зөвхөн эхлэл юм. 2011 оны эцэс гэхэд Сочийн спортын талбарт цанын уралдаан, 2012 оны эхээр олон төрлийн туршилтын 6 уралдаан болох юм. Аажмаар Сочийн спортын баазын ачаалал нэмэгдэж, тэдгээр нь статус, дүрэм, журмын хувьд олимпийн хэмжээнд улам бүр ойртох болно.