Сар хичнээн их нууцыг хадгалж байна вэ? гэсэн асуултад эрдэмтэд одоогоор  нэг ижил утгаар хариулахгүй байна. Гэвч мөн гараг дээр ус байгааг лавтай мэднэ. Сарны гадрагыг  нарийн судлах ЛЕНД сансрын  нейтронон багажийг зохион бүтээсэн оросын залуу  эрдэмтэн Максим Макроусов, Антон Санин нар  үүнийг нотлов. Эрдэмтэд мөн бүтээлийнхээ төлөө  Оросын ерөнхийлөгчийн энэ оны шагнал хүртэв. Өнөөдөр Оросын Шинжлэх ухааны өдөр Кремльд Дмитрий Медведев   тэдэнд  болон өөр таван залуу эрдэмтэнд мөн шагнал гардуулна. Шагнал хүртэгдэгсдийн тоонд багтсан нь гэнэтийн явдал болсон.Бүтээл маань ийм өндөр үнэлэгдсэнд өнөө болтол итгэхгүй байна гэж Оросын ШУА-ийн сансар судлалын хүрээлэнгийн ажилтан Антон Санин хэлээд «Сарны хөрсний бүтцийг тодорхойлж, ус төрөгчийг илрүүлэх  хосгүй нейтронон багажийг  зохион бүтээсэн тул  шагнагдсан. Манай лабораторид бүтээсэн адилхан багаж бүр арван жилийн турш Ангараг гаригийн орчимд нисч байна. Бид хоёрын багаж илүү  нарийн тод байна. Үүний ачаар ус төрөгчийн агууламж ихтэй  хэсгийг олж илрүүлж болно. Энэ багажийн загварыг  2004онд зохион бүтээснээс хойш 6 жил өнгөрсний дараа Сар луу хөөргөсөн бөгөөд тэр өдөө болтол ажиллаж байна» гэв. Цөмийн судлалын хүрээлэнгийн ажилтан Дмитрий Горбунов энэ оны шагналтнуудын дотор байна. Тэрээр  ертөнцийн хувьсалыг буурьтай судласан тул шагнал хүртчээ. Шинэ үеийн материал  зохион бүтээсэн гурван эрдэмтнийг бас шагнав. Эдгээр нь  Бүх оросын нисэх онгоцны материалын хүрээлэнгийн  ажилтан Денис Гращенков, Наталья Уварова нар ба Москвагийн улсын нарийн химийн технологийн академийн Елизавета Симоненко нар юм. Тэдний зохион бүтээсэн материалыг 5 дахь ангилалын сөнөөгч онгоцны үйлдвэрлэлд хэрэглэх юм. Ерөнхийлөгчийн шагнал бол орчин цагийн Орос улсын хамгийн шинэ залуу шагналын нэг юм. Энэ онд мөн шагнал дөнгөж 3 дахь удаагаа гардуулах боловч  шинжлэх ухааны бүлгийнхний хамгийн нэр хүндтэй шагналын нэг болжээ.. Эх орныхоо шинжлэх ухааны  хөгжилд нэлээд их хувь нэмэр оруулсан залуу эрдэмтэн, мэргэжилтнүүдэд шагнал гардуулдаг. Номинац бүрт 2 сая 500 мянган рубль буюу 80 мянга гаруй долларын шагнал  хүртээдэг. 278 бүтээл энэ оны шагнал горилсон билээ. Бие даасан 100 шинжээчийн нууцаар санал гаргасны үр дүнд янз бүрийн мэдлэгийн салбарыг төлөөлсөн дөрөвхөн бүтээл шалгарсан байна