2014 онд Сочид болох Олимпийн бэлэгдэлийн хувилбаруудыг өчигдөр Москвад танилцууллаа. Урьд магадлан шинжлэх комиссын гишүүд шилдэг 13 саналыг сонгож авсан билээ. 10 нь Олимпийнх, 3 нь Паралимпийнх. Цагаан баавгай, далайн гахай,Өвлийн өвгөн, матрёшка хүүхэлдэй зэргийг  Олимпийн бэлэгдэл болгохыг санаачилжээ.Түрүүлэгчийг бүх ард түмний санал хураалтын дүнгээр 2-р сарын 26-нд зарлаж мэдээлнэ. Эхлээд таван цагариг, олимпийн бамбар  Олимпийн наадмын бэлэгдэл болсон билээ. Олон улсын олимпийн хороо «олимпийн бэлэгдэл» гэдэг ойлголтыг 1972 онд албан ёсоор батлажээ.. Олимпийг зохион байгуулах орны онцлогийг тусгасан  хүн, амьтан буюу үлгэрийн баатар Олимпийн бэлэгдэл болдог.