Киргиз АНУ хоёр Бишкек орчмын америкийн түрээслэж буй «Манас» нисэх хүчний баазад түлш нийлүүлэхээр тохиролцсон байна. Хэлэлцээрт заасан ёсоор   АНУ «Манас» дахь нисэх онгоцууддаа түлш Киргизиэс худалдаж авна. Киргизийн засгийн газраас олсон хөрөнгөөр боловсрол, эрүүл мэндийн салбарыг  санхүүжүүлнэ. АНУ болон  талибуудын эсрэг эвслийн  холбоотнууд нь «Манас» нисэх хүчний баазыг Афганистан орох нисэх онгоцуудад шатахуун нэмж хийхэд хэрэглэж байна.