Оросын  аялагчид Египетээс явж, Тайланд, Арабын нэгдсэн Эмирт улс, Энэтхэг, Турк, Израильд очиж амрах бодолтой байна.Эдгээр улсад очиж амрахыг хүсэгсэдийн  тоо эрс нэмэгдсэн  гэж РИА Новости агентлагийн сурвалжлагч мэдээллээ. 82 настай ерөнхийлөгч Хосни Мубаракыг огцоруулж, эдийн засаг, улс төрийн шинэтгэл явуулахыг шаардсан  нийт олны тэмцэл хөдөлгөөн 1-р сарын 25-нд Египетэд эхлэв. Дээрэм тонуул, галдан щатаах ажиллагаа гаарч, 300 гаруй хүн амь үрэгдэв. Оросын ГХЯ, Спорт аялал жуулчлалын яам, Оросын аялал жуулчлалын  холбоо Египетэд амрах эрхийн бичгийн худалдааг зогсоохыг аялал жуулчлалын агентлагуудад 1-р сарын 29-нд зөвлөсөн билээ. Өнгөрсөн долоо хоногт оросын бараг бүх аялагчийг египетийн амралт сувиллын газруудааас  нүүлгэн буцаажээ. «Турк, Тайландад амрах эрхийн бичгийн өртөг Египетийнхтэй ойролцоо байна. Иймээс аялагчид чухам эдгээр улсыг сонгон авч байна»  гэж «Натали Турс» нэгдсэн  компанийн ерөнхийлөгч Владимир Воробьёв мэдээллээ.