Туркийн ерөнхий сайд Тайип Эрдоган Египетийн байдал хэвийн болсоны дараагаар Каирт айлчлах тухай Анкарад суугаа Египетийн элчин сайд Абдуррахман Салахедин өчигдөр мэдээллээ.Эрдоган 2-р сарын 8-9-ны өдрүүдэд Египетэд хийх байсан айчлалаа арабын энэ орны  байдал түгшүүртэй болсон учир хойшлуулжээ. Байдал хэвийн болмогц Египетэд айлчилна гэж ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээллээ. Сүүлийн  хэдэн өдөр  Египетэд аюулгүй байдал аажмаар хэвийн болж, хөл хорих цагийг багасгав. Египетийн элчин сайд NTV телевизийн компанид ярилцлага өгөхдөө Египет улс төр, эдийн засийн салбарт Турктэй харилцаагаа хөгжүүлэхийг сонирхож байгааг тэмдэглээд Анкара Каир хоёр энэ талаар нэлээд их  туршлагатайг  дурдав. Сүүлийн өдрүүдэд өрнөдийн зарим хэвлэлд бичсэнчилэн Туркийг Египетийн хувьд загвар  улс хэмээн үзэж болох уу гэсэн асуултад Египетийн элчин сайд хариулахдаа «Нэг ч улс нөгөөулсад загвар болж чадахгүй» гэлээ.