Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак  Каирт гарсан мөргөлдөөнийг мөрдөн байцаах бие даасан комиссыг байгуулахыг даалгав. Комисс жагсагчдын эсрэг бүх хууль бус арга хэмжээг обьектив үүднээс авч үзэх зорилготой. Ерөнхийлөгчийг нэн даруй огцоруулахыг  шаардсан сөрөг хүчний төлөөлөгчдийг Тахрир талбайгаас  шахан зайлуулахыг Мубаракын талынхан нэг долоо хоногийн өмнө оролдов. Хоёр талын ширүүн  сөргөлдөөнд 11 хүн амь үрэгджээ.Human Rights Watch  хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр нийт 297 хүн Египетэд эмх замбараагүй байдлын золиос болжээ. Одоо эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнд оролцогдын тоо урьдынхаас цөөн байна. Шинэ засгийн газрын анхдугаар хуралдаан өнөөдөр Каирт боллоо. Албан хаагчдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх тухай анхны шийдвэр гаргасан байна. Үүнд улсын сангаас бараг 1 тэрбум доллар гаргах ёстой.