Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев  Дэлхийн өвлийн ХХУ Уиверсиадад оролцож гайхамшигт амжилт гаргасан  Оросын оюутны шигшээ  багийн гишүүдтэй өнөөдөр уулзана. Тэмцээн Эрзурум хотод болсон. Оросын шигшээ баг  медалийн тоо хэмжээ, багийн нийт дүнгээр 1-р байр итгэлтэй эзлэв. Тэд   15 алт, 14 мөнгө, 11 хүрэл медаль хүртчээ. 7 алт,3 мөнгө, 11 хүрэл медальтэй Өмнөд Солонгосын шигшээ баг хоёрт, Украиных гуравт орсон байна. Дэлхийн 52 орны 3000 орчим тамирчин-оюутан, их дээд сургууль төгсөгчид ХХУ өвлийн тоглолтод оролцов. Олон улсын их дээд сургуулийн холбооноос Универсиадыг үргэлж зохион байгуулдаг. 2013 оны зуны Универсиад Казань хотноо болно.