Наадмыг зохион байгуулж буй ОХУ-ын боловсролын яам, Москвагийн УИС  Шинжлэх ухааны форумын арга хэмжээнүүдийг  улс даяар 10-р сар хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. ШУ-ны наадам дэлхийн олон оронд явагддаг. Их Британи мөн наадмын уламжлалын эхлэл тавьсан. Эрдэмтдийн лабораториудын ажиллагаа болон шинжлэх ухаан хүний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг нийт олонд тайлбарлах яявдал чухлыг тус улс бүр Х1Х зуунд ойлгосон аж. Орост 2006 он хүртэл ийм ажиллагаа явуулаагүй байсан. ШУ-ны наадамд оролцохыг уриалсан зарлалууд мөн тэр ондоо  Москвагийн гудамжуудад харагдав. Нэлээд олон хүн Москвагийн УИС-д уригдан иржээ. Харин маргааш нь олон зуун хүн Москвагийн УИС-ийн байрыг зүглэв. Анд нөхөд, танил хүмүүсийн яриа өндөр сэтгэгдэл төрүүлсэн байна. Их наадмыг сонирхогчдын тоо  жилээс жилд улам олшров. Анхны наадмыг 20 мянга орчим хүн сонирхсон бол 5 дахь  наадмыг үзэхээр  300 мянга гаруй хүн цугларав. Ерөнхийлөгч Дмитрий Медведев 2011 оноос Шинжлэх ухааны наадмыг бүх оросынх болгохыг санаачлав. Энэ нь манай орны олон бүс нутаг шинжлэх ухааны ололтынхоо тухай  өгүүлж чадна гэсэн үг гэж Москвагийн УИС-ийн захирал Виктор Садовничий  хэлээд «Энэ оны наадамд 30 бүс нутаг оролцоно. 100 гаруй их сургууль, 50 орчим музей, ШУА-ийн хүрээлэн оролцох юм. Түүнчлэн наадамд оролцох 100 орчим хөрөнгө оруулалтын компани бөтээгдэхүүнээ Москвад төдийгүй бүс нутагт үзүүлнэ» гэв. ШУ-ны наадмыг нийт олонд зориулсан. Түүний арга хэмжээг  анги, дамжлаг, гэр бүлээрээ очиж сонирхож болно. Хүүхдүүдэд ч насанд хүрэгсдэд ч сонирхолтой бүтээлүүд энд бий. Зохион байгуулагчид нь  эрдэмтэдийн  үйл ажиллагаа болон шинжлэх ухааны эрэл  хайгуул аж амьдралын чанарыг хэр сайжруулж , орчин цагийн хүмүүст ирээдүйн ямар төлөвийг нээж өгч байгаа талаар ойлгомжтой хэлээр өгүүлэх гол зорилттой. Энэ нь нийгэмдээ тайлагнах нэг ёсны хэлбэр гэж ОХУ-ын боловсрол, ШУ-ны сайд Андрей Фурсенко үзэж байна. Тэрээр хэлэхдээ:«Шинжлэх ухааны төсвийн хөрөнгөөр хөгжиж байна. Энэ нь татвар төлөгчдийн хөрөнгө. Иймээс бид эдгээр хөрөнгийг чухам юунд зарцуулж байгааг тайлбарлах ёстой. Хамгийн хүчтэй, бэлтгэлтэй авьяаслаг залуучуудад эрдэм шинжилгээний ажиллагааг сонирхуулахад  2 дахь зорилго оршино. Учир нь шинжлэх ухаан ямар ч улс үндэстний ирээдүйг тодорхойлдог. Наадам эдгээр зорилтыг хангаж чадна. Бүх арга хэмжээг дээрх хоёр шардлагыг харгалзан бэлтгэдэг» гэв. Наадам шинжлэх ухаанд хамаатайг залуучуудад мэдрүүлж байна. Тухайлбал андроны том коллайдерын ажлыг  телевизээр хийх бага хуралд оролцон, шилдэг эрдэмтэдтэй биечлэн уулзаж болно. Түүнчлэн наадамын үйл явдалд оролцох боломжыг  хүн бүрт олгож байна. Энэ нь үзэсгэлэнг интернетэр гаргаж, хүссэн хүн болгоныг санал шүүмжлэлд оролцуулж,сурагчдад зориулсан туршилтыг тоглоомын хэлбэрээр хийнэ гэсэн үг. Мэдээжээр өсвөр насны хүүхэд  наадам дээр гараараа ямар нэг зүйл хийхийг сонирхоно. Наадмын хүрээнд бусадтай өрсөлдөх боломж  байгаа бөгөөд ТУХН-ийн орнуудын ахлах ангийн сурагчид «Ирээдүйн эрдэмтэд» тэмцээнд оролцоно. Бүх оросын Шинжлэх ухааны наадам  2-р сарын 8-нд москвагийн Политехникийн музейд эхлэнэ. «ШУ-ны наадам бол  үе үеийнхэн ба янз бүрийн ард түмэн, соёлыг нэгтгэх цөөхен баярын нэг юм.Шинжлэх ухаан хил  хязгааргүй» гэж зохион байгуулагчид нь үзэж байна.