Японд «хойд нутгийн өдөр» гэгчийг Оросыг хатуугаар дайрч тэмдэглэв. Японы удирдлага болон хэт барууны байгууллагууд Өмнөд Курилын арлуудыг Токиогийн эрх мэдэлд буцаахыг 2-р сарын 7-нд уламжлал ёсоор шаарддаг. Энэ удаад  ажиллагаагаа  эдгээр шаардлагаар хязгааралсангүй. Ерөнхий сайд Наото Кан дипломат бусаар дайрч, Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн өнгөрсөн оны 11-р сард Өмнөд Курилд хийсэн аялалыг « хүлцэж үл болох бүдүүлэг хэрэг» гэжээ. ОХУ-ны  ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын онцлон тэмдэглэсэнчилэн  мөн дайралт өнгөрсөн оны намар Йокогамад  хийсэн Кан, Медведев нарын уулзалтын  өнгө аясад  харшлаж байна. Оросын албаны хүмүүс  сүүлийн үед Өмнөд Курилын арлуудад олонтаа очиж байгаа нь Японыг бухимдуулж байна. Ямар нэг сайд очингуут Токио хилэгнэн зэвүүцэж, Москва япон хүмүүсийг  дайрч байна гэдэг. Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи зэрэг  Курилын арал Оросын нутаг дэвсгэрийн хууль ёсны нэг хэсэг гэж ОХУ-ын ГХЯ үл мэдэх этгээдүүдэд  тэсвэр тэвчээртэй тайлбарлдаг. Оросын удирдагчид тааламжтай үедээ эдгээр аралд аялана. Манай орны алслагдсан энэ нутагт анхаарал тавих нь зайлшгүй чухал гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев баасан гаригт  ОХУ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан дээр тэмдэглээд «Хахир ширүүн нөхцөлтэй нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүст анхаарал тавих нь зайлшгүй чухал. Түүнчлэн их хэмжээний  хөрөнгө чиглүүэн  оруулж, нийгмийн төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Оросын засгийн газрын тэргүүн дэд ерөнхий сайд, бүс нутгийн хөгжлийн сайд, ГХ-ийн сайд, БХ-ын сайд  нар миний даалгавраар тэнд айлчилсан. Эдгээр айлчлал Курилын арлуудын хегжилд анхаарал тавихтай холбоотой» гэв. Медведевийн 11-р сард хийсэн айлчлал  өөрсдийг нь мартаагүйд үнэмшсэн Өмнөд Курилын арлуудын оршин суугчид ба  Курилын арлуудыг хөгжүүлэх холбооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг хариуцсан хүмүүст төдийгүй албаны Токиод  чухал гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Япон судлалын төвийн захирал Виктор Павлятенко  үзэж байна. Тэрээр хэлэхдээ  «Оросын талаас эдгээр арлын талаархи хатуу байр сууриа шууд мэдэгдлээ. Бид  бүрэн тегс тайлбар өгсөн. Ерөнхийлөгч мэдэгдэхдээ энэ нь манай нутаг юм. Арлын оршин суугчид эх газрынхтай нэгэн адил сайн сайхан амьдрах ёстой» гэв. Медведевийн айчлалын дараа сайд нар цуврал аялал хийлээ. Эдгээр аялал ерөнхийлөгчийн өгсөн зааварыг хэрэгжүүлэх ажлыг хянан шалгах зориготой байв. Тэгснээрээ энэ нь  урт хугацааны хөтөлбөр гэдгийг  онцлосон юм. Бид нутаг дэвсгэрийнхээ хууль цаазны статусын асуудлаар  найр тавихгүй гэв.Өмнөд Курилын арлууд  Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгээр ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон юм. Орос улс түүний залгамжлагч. Гэвч Токио 1855 оны 2-р сарын 7-ны Япон хаант Орос улсын хоорондын анхны дипломат хэлэлцээрийг удирдлага болгож, маргаан үүсгэв. Японы тал Өмнөд Курилын арлуудыг  «хойд нутаг» хэмээн нэрлэж , «хойд нутгийн  өдөр « гэгчийг тэмдэглэж байна. Нийт үндэсний цуглаан гэгч өнөөдрийн гол үйл явдал болов. Гэвч  Японы дээгүүр тушаалтай албаны хүмүүс  түүнд оролцож, үндсэрхэг үзэлтнүүд Токиод суугаа ОХУ-ын элчин сайдын яамны дэргэд цугларсныг  Япон судлагч Виктор Павлятенко онцлоод «Хойд нутаг гэгчийг буцааж авахын төлөө хөдөлгөөн улс үндэстний хэмжээнд үгүй. Бидэнд зориулсан үг яриа бол японы талын суртал нэвтрүүлгийн арга барил юм. Япон Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсныхаа уршгийг арилгахын  тулд «хойд нутгийн өдөр»гэгчийг  тогтоосон. Курилын арлуудыг алдсан  болон америкийн цэргийн баазууд японы нутаг дэвсгэрт байгаа нь ийм хор уршиг хэмээн.»гэлээ. Япон  улс орос-японы найрамдлын гэрээнд гарын үсэг зурах явдлыг Курилын арлуудын асуудалтай холбон үзэж байна. Мөн сэдвээр хэлэлцээ хийсээр байна. Японы ГХЯ-ны тэргүүн Сэйди Маэхара 2-р сарын 11-нд Москвад айлчлахаар хүрэлцэн ирнэ. « Албан тушаалаа угаасаа японых нутгийг буцаахад зориулна» гэж тэрээр өчигдөр мэдэгджээ. Ийм хандлагыг баримтлавал Москва Токиог ойлголцолыг  урагш ахиулж чадахгүй байх.