Японы ерөнхий сайдын Өмнөд Курилын арлуудын асуудлаар хийсэн сүүлчийн мэдэгдлийг Москва шүүмжлэв. Энэ нь дипломат бус ажиллагаа гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үнэлээд  Йокогамд  Ази Номхон далайн  эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний  уулзалтын  хүрээнд  Наото Кан, Дмитрий Медведев нарын хийсэн  хэлэлцээний нааштай өнгө аясад эрс  харшлаж байгааг онцлов. Өнөөдөр  Японы  засгийн газрын тэргүүн  үг хэлэхдээ  оросын ерөнхийлөгчийн өнгөрсөн оны намар Өмнөд Курилын арлуудад хийсэн аялалыг  «хүлцэж үл болох бүдүүлэг хэрэг»гэжээ.  Наото Кан  «хойд нутгийг» буцаахын  төлөө байгаагаа илэрхийлэв. Японд «хойд нутаг» гэж нэрлэсэн Өмнөд Курилын арлууд дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгээр ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон юм. Эдгээр арал Оросын эрх мэдэлд байхыг олон улсын баримт бичгүүдээр баталгаажсан юм.