Оросын оюутны шигшээ баг 1-р сарын 27-оос 2-р сарын 6-нд хүртэл Туркийн Эрзурумд болсон Дэлхийн өвлийн 25 дахь Универсиадад итгэлтэй түрүүллээ. Оросын оюутнууд хоёр, гуравт орсон  Өмнөд Солонгос,Украины  багуудаас   алтан медалиа оролцуулан  бараг хоёр дахин илүү олон  медаль авч түрүүлэв. Оросын шигшээ баг  нийт 39 медаль, түүний дотор 14 алт, 14 мөнгө, 10 хүрэл медальтэй. Оросын оюутнууд  Универсиадын турш  багийн нийт дүнгээр түрүүлжээ. Биатлончид ба цаначид гялалзсан амжилт  гаргав. Оросын оюутнууд цанын 30 км зайн уралдаанд эхний гурван байр эзлэжээ. Хоккейчид тэмцээний сүүлчийн өдөр Оросын шигшээ багийн санд алт нэмжээ.Тэд шөвгийн ширүүн тэмцээнд Белоруссын багийн гишүүдийг 1:О харьцаатай хожив. Оросын төлөөлөгчдийн тэргүүн Оюутны спортын холбооны ерөнхийлөгч Олег Матыцин  Универсиадад оролцсон  оросын оюутнуудын  амжилтыг  маш сайн дүгнээд «Уулын цана, сноубордоос гадна  Универсиадын  хөтөлбөрт багтсан спортын  бүх төрлөөр медаль хүртсэн нь маш чухал юм. Цана, биатлоны төрлийн төлөөлөгчид ялалтад их хувь нэмэр оруулсан. Түүнээс гадна манайхан уран гулгалт, цанын хоёр төрөлт уралдаан, фристайл, хоккейн багууд   алтан медаль хүртлээ. Миний бодоход  энэ нь сайн гараа юм. Ванкуверын «хар сүүдэр» арилж байна. Энд шигшээ багийн бүрэлдэхүүнд орж өрсөлдсөн залуучууд үндэсний шигшээ багийн гишүүн болж ,Сочийн Олимпид оролцож болзошгүй» гэв. Хоёр жилд нэг удаа зохион явуулдаг Дэлхийн оюутны тоглолт 28 нас хүрээгүй тамирчдын хувьд гол тэмцээн болсон юм. Универсиад хөтөлбөрийн хүрээ, оролцогчдын тоогоор Олимптай тэнцэж байна. Туркэд спортын уралдаанд урьдынхаас илүү олон оюутан  оролцов. Дэлхийн 52 улсын бараг 3000 тамирчин Эрзрумд очсон. Тамирчид спортын 11 төрлөөр 66 багц медалийн төлөө өрсөлджээ. Ер нь Универсиадыг залуу тамирчдын нэг ёсны шалгуур гэдэг. Энэ онд олонхи орон маш хүчтэй багуудаа явуулжээ.Үнэн чанартаа эдгээр нь гурван жилийн дараа Сочийн Олимпид оролцож улс орнуудынхаа нэр төрийг хамгаалах үндэсний  багууд юм.