Фашистуудад олзлогдоод буцаж ирсэн бүх цэргийг  Сталины тушаалаар залхаан цээрлүүлсэн гэх нь буруу гэж Оросын БХЯ-ны төлөөлөгч, генерал Александр Кирилин мэдэгдлээ. Түүний хэлснээр бол  «Манайд олзлогдсон цэрэг гэж байдаггүй. Урван тэрслэгчид л байна» гэсэн Сталины мэдэгдлийг нотлосон  баримт нотолгоо алга. Олзлогдоод ирсэн зөвлөлтийн 1 сая 800 мянга гаруй дайчнаас зөвхөн 334 мянга орчмы нь шийтгэсэн гэж генерал хэллээ. Одоо эдгээр дайчинд ямар ял ногдуулж шийтгэсэн ба тэдний цаашдын хувь заяа нь ямар болсныг мэдэх нь чухал юм.