«Красин», «Адмирал Макаров» мөс зүсэгч онгоцууд Агнуурын тэнгист мөсөнд боогдсон таван  хөлөг онгоцыг гаргах ажиллагаа дууссаны дараа  өчигдөр нефть тээвэрлэгч  галт онгоцуудад зам гаргаж  эхлэв. Эдүгээ мөс зүсэгч онгоцууд шатахуун тээвэрлэгч галт онгоцуудыг Хабаровск хязгаарын Де-Кастри боомтод хүргээд буцах замд нь туслаж байна. Энэ арга хэмжээ 4-р сар хүртэл үргэлжилнэ. Дараа нь хөлөг онгоцууд боомтод бие дааж орно. Сахалины нефтийг Татарын хоолойн ёроолд барьсан хоолойгоор тийшээ  дамжуулдаг..