Японы радикал үзэлтнүүд Токиод суугаа ОХУ-ын элчин сайдын яамны  дэргэд  оросын төрийн далбааг бузарлав. Энэ будлиан өнөөдөр боллоо. Японы хэт барууны байгууллагууд «хойд нутгийн өдөр» гэгчийг өнөөдөр тэмдэглэж байна. Оросын Өмнөд Курилын арлуудыг ийн нэрлэсэн бөгөөд Япон тэдгээр арлууд  өнгөлзөж байна. Радикал үзэлтнүүд арлуудыг буцааж авахыг шаардаж, Оросын далбааг ураад Оросын элчин сайдын яаманд ойртов. Өмнөд Курилын арлууд  дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгээр ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон юм. Орос арлуудыг эрх мэдэлдээ байлгах бүрэн эрхийг олон улсын эрх зүйн баримт бичгүүдээр баталгаажигдсан байгаа билээ.