Эрх баригчид сөрөг хүчний төлөөлөгчидтэй  хэлэлцээ хийж эхэлсэн ч олон арван мянган хүн Каирын төв Тахрир талбайд урьдын адил цугларсаар байна. Өчигдөр дэд ерөнхийлөгч Омар Сулейман Үндсэн хуулийг шинэчлэх асуудал эрхлэх хороо  байгуулахыг санаачлав. Өөрийн хариуд сөрөг хүчний төлөөлөгчид улс оронд тогтоосон онц байдлыг нэн даруй цуцлахыг шаардаж байна. 82 настай Хосни  Мубаракыг огцоруулж , эдийн засаг, улс төрийн шинэтгэл явуулахыг шаардсан олон нийтийн тэмцэл хөдөлгөөн 1-р сарын 25-нд эхлэж өнөө болтол үргэлжилж байна. Үүний хамт  дээрэм тонуул, галдан шатаах ажиллагаа гаарав. 300 гаруй хүн эмх замбараагүй байдлын золиос болоод байна.