СДЗ-ийн тухай орос-америкийн гуравдахь Гэрээ хүчин төгөлдөр болсон нь Мюнхений 47 дахь  гол үйл явдал  гэж Сергей Иванов дүгнэв. Дэд ерөнхий сайд оросын сэтгүүлчдэд  өгсөн ярицлагдаа аюулгүй байдлын салбарт хамгийн үр нөлөөтэй форумын дүн гаргажээ. Дэлхийн нийт цөмийн зэвсгийн 90 гаруй хувь нь ОХУ , АНУ-д ногдож байна. Мэдээжээр бага хуралд оролцсон бүх улс орны төлөөлөгчид эргүүлэх хоёр гүрэн улсын цөмийн зэвсгийг хорогдуулах тухай гэрээг сайшаан дэмжив. Гэрээний  болзол нэлээд хатуу байна. Гэвч энэ нь талууд зэвсгээ шинэчлэж чадна гэсэн үг биш гэж Сергей Иванов тайлбарлаад хэлээд :«Тус Гэрээгээр батласан хувь хэмжээг даган мөрдөхөөс өөр үүрэгийг уг  Гэрээ Орос улсад ногдуулахгүй байгааг шууд хэлмээр байна. Бид америкийн талын нэгэн адил хуурай замын стратегийн давшилтын,  болон тэнгисийн цэргийн ба цэргийн нисэх хүчний  зэвсгээ боловсронгуй болгож болно. Гэрээгээр зэвсгийн ангилалыг огт хязгаарлаагүй» гэв. Зэвсэгт хүчнийхээ стратегийн хэсгийг хөгжүүлэх оросын төлөвлөгөө өөрчлөгдөхгүй хэвээр байна гэж Сергей Иванов батлан илэрхийлээд: «Энэ нь «Булава», «Ярс» болон гарцаагүй бий болох хэтийн төлөвтэй пуужингийн цогцолборуудад хамаатай. АНУ ч ийм зэвсгээр өөрийгөө зэвсэглэнэ» гэж үзэж байна. Учир нь хоёр тал цөмийн давшилтын зэвсгийг орчин цагийн шаардлагад нийцүүлж, үр бүтээлтэй найдвартай болгохыг сонирхож байна гэв.