Дэлхийн аварга асан оросын Александра Костенюк  таван удаа дараалан хожиж, Оросын улсын нийгмийн их сургуульд болж байгаа «Moscow Open» шатрын уламжлалт наадмын эмэгтэйчүүдийн гол тэмцээнийг манлайлж байна. Өчигдөр Костенюк Польшийн Иоланта Завадскаг хожиж 6,5 оноотой боллоо. 2-р сарын 5-нд Оросын Ольга Гирейтэй хайнцсан,  урьд нь  мөн тэмцээнийг тэргүүлсэн   монголын шатарчин  эмэгтэй Мөнгөнтүүл адилхан оноотой байна. Костенюк, Мөнгөнтүүл хоёр өнөөдөр халз тоглож, «Moscow Open»  шатрын наадмын эмэгтэйчүүдийн тэмцээний ялагчийг тодруулна. «Moscow Open»  шатрын наадам 3 сая 600 мянган рублийн шагналын сантай.