Өмнөд Курилын арлууд  өнөөдрөөс их даацтай хелег онгоцуудыг хүлээж авна. Кунашир арлын зогсоолд  ачаа тээврийн их даацтай хөлөг онгоцууд орж зогсоно. Өчигдөр 4500 тоннын даацтай «Игорь Фархутдинов» суудлын илчит хөлөг онгоц Өмнөд Курильск  боомтод орох туршилт хийлээ.  Дараа нь энэ хөлөг онгоц Итуруп арлын Курильск хот зүглэв. Урьд Кунаширт  их даацтай хөөг онгоцны ачааг буулгах, ачих ажил маш аажим явагдаж байсан. Тэнгис хүчтэй долгилох үед энэ  ажлыг өрдөө зогсоож байв.Кунашир дахь зогсоол бол «Курилын арлуудын  нийгэм эдийн засгийг 2007-2015 онд хөгжүүлэх « холбооны хөтөлбөрийн хүрээнд байгуулах цогцолборын анхны ээлж билээ. 2 дахь барилга байгууламж- хөлөг онгоцны буудлыг энэ оныг дуутал барьж дуусахаар төлөвлөжээ. Кунашир орчин цагийн хөлөг онгоцны зогсоолтой боллоо. Энэ нь арлын загасны аж үйлдвэрт тулгуурлсан эдийн засгийн эрчимтэй хөгжүүлэхэд  тус дөхөм үзүүлнэ.