Тувад билгийн улирлын шинэ жилийн Шагаа баяр спортын уралдаан, баярын концертоор дуусана. Баяр ёслол дөрвөн өдөр үргэлжлэсэн байна. Шагаа бол БНТува Улсын төрийн баяр юм. Чөлөөт  бөх  барилдаан, байт харваа, бокс, цанын буухиа зэрэг спортын тэмцээгээр Шага баярын хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусана. Өнөө орой Тувагийн нийслэл Кызыл хотноо баярын концерт болно. Албан ёсны  ёслол төгссөн ч  ард олон Шагаа баяраа энэ сарын турш тэмдэглэсээр байх болно.