Өчигдөр албан ёсоор хучин төгөлдөр болсон СДЗ-ийн тухай шинэ Гэрээ  «Булава», «Ярс» гэдэг  тив хоорондын баллистик пуужингуудаа бүтээх Оросын төлөвлөгөөнд нөлөөлөхгүй гэж дэд ерөнхий сайд Сергей Иванов Мюнхений аюулгүй байдлын асуудлаархи бага хурлын гадаад өрөөнд  мэдэгдлээ. СДЗ-ийн тухай шинэ Гэрээ  « гэрээгээр тогтоосон хувь хэмжээг дагахаас өөр нэмэлт үүрэг Орост ноогдуулаагүйг» тэрээр дурдав. ОХУ, АНУ нийт байлдааны цэнэгээ гуравны нэгээр, стратегийн зөөгчийн туйлын хэр хэмжээг хоёр гаруй дахин хорогдуулна. Оросын парламентын хоёр танхим болон АНУ-ын конгрессын сенат Гэрээг сайшаасан юм.