Өнөөдөр Оросын аялал жуулчлалын  байгууллагын мэдээлснээр Египетэд амарч байгаа бүх хүмүүсийн гуравны хоёр нь энэ амралтын өдрүүдэд  эндээс явна. Оросын 28 мянга орчим жуулчин одоо Египетэд байгаа.Орос улс Египетэд түр оршин сууж ажиллаж буй  иргэдийг буцаахад туслах ГХЯ-ныхаа ажилтнуудыг өнөөдөр Хургад, Шарм-эль-Шейх руу явуулав. Египетийн амралт сувиллын газруудын байдал харьцангүй тайван байсан ч тус улсаас хугацаанаас өмнө гарч явахыг оросын  иргэдэд  уриалжээ.