Яриа хэлэлцээ хийх замаар л Египетийн байдлыг зохицуулж болно гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Мюнхенд аюулгүй байдлын асуудлаархи олон улсын бага хурлын хүрээнд мэдэгдэв. Ойрхи Дорнодын байдлын асуудлаархи Москвагийн байр суурь Оросын ГХ-ийн сайдын Мюнхенд хийлгэсэн анхны хэвлэлийн бага хурлын гол сэдвийн нэг боллоо. Сергей Лавров Москва Египетэд болж байгаа аймшигт хэрэг явдлыг хэзээ ч сайшаагаагүй гэж гадаадын сэтгүүлчдэд анхааруулаад «Мэдээжээр байдал маш түгшүүртэй байна. Энэ нь Египет буюу Тунисын хил хязгаараар хязгаарлагдахгүй байна. Йемен, Иорданийг оролцуулан бусад улсад жагсаал цуглаан  хийж байна. Мөн Сирид жагсаал хийхээр төлөвлөжээ. Нөхцөл байдал өөр өөр байсан ч бид ардчилсан үйл явцыг төлөвшүүлэх нь зайлшгүй чухлыг  ойлгож дэмжих ёстой. Нийгэм - эдийн засгийн хэрэгцээ, нийгмийг баримжаалах эдийн засгийг хөгжүүлэх шаардлагад их анхааралтай хандах хэрэгтэй. Ийм замаар олон асуудлыг шийдвэрлэж, эмх замбараагүй байдлаас сэргийлэн сэрэмжилж болно. Мэдээжээр дэлхийн хамтын нийгэмлэг ба гадаадын этгээдүүд Ойрхи Дорнодын бүс нутгийн хувь заяагаа өөрөө шийдвэрлэх бүрэн эрхийг хүндэтгэх ёстой. Тэд  дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцож, ямар нэг геополитикийн тоглоомын талбар бий болгох ёсгүй.» гэж аяны сайд хэллээ.  Сергей Лавров сэтгүлчидтэй уулзахдаа Москва Ираны цөмийн асуудлын шийдвэрт хэрхэн хандаж байгааг хөндөн ярив. Орос улс Тегераны эсрэг хориг  арга хэмжээг улам хатуу болгох уу? гэж өрнөдийн сэтгуулчид байн байн асуув. «Яриа хэлэлцээ бас дахин яриа хэлэлцээ… Овсгоо самбаатай байвал зохино»  гэж Сергей Лавров хариуллаа. Үүний хамт өнгөрсөн онд Ираны эсрэг хориг арга хэмжээний тухай НҮБ-ын АЗ-ийн шийдвэрийг  хамтран гаргасан юм. Өөрөөр хэлвэл НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван  улс ба Герман мөн шийдвэрийг дэмжив. Харин эдгээр арга хэмжээг дангаар чангатгах нь Тегерантэй яриа хэлцээ хийхэд туслахгүй хуурамч ажиллагаа юм гэж Оросын ГХ-ийн сайд хэллээ. Иран хэлэлцээ хийхдээ эцсийн дунг харах ёстой гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн онцлов.