Ирэх хичээлийн жилд монголын оюутнууд сибирийн Омск хотын их дээд сургуулиудад суралцах буюу дадлага хийхээр ирж болзошгүй. Одоо Омскийн захирлуудын зөвлөл Монгол улсад зохион явуулах Омскын их дээд сургуулийн өдрүүдийг бэлтгэж байна. Зөвлөлийн болон Омскийн худалдаа - аж үйлдвэрийн танхимын хамтрасан тусгай хуралдааныг түүнд зориулжээ.  Омскийн захирлуудын зөвлөлийн гүйцэтгэх захирал Владимир Сергеев хэлэхдээ «Хуралдаанаар гадаадын их дээд сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх  асуудлыг  хэлэлцлээ. Юуны туруунд  боловсролын систем, уламжлал, эртний хэлхээ холбоо нь биднийг баримжаалсан Монгол улстай  нягт хамтрана ажиллана. Монголын талаас ч Омскийн их дээд сургуулиудтай боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх санал саяхан дэвшүүлсэн» гэлээ. Хамтын ажиллагааны хүрээнд оюутан аспирант солилцож, багш нар дадлага хийх төдийгүй соёлын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, бага хурал хийж, эрдэм шинжилгээний ажлын  бүтээлийг  танилцуулж түүнчлэн профессор багш нарын уулзалт, эрдмийн цол горилох зохиолыг  шалгаруулах хамтрасан  комиссыг зохион байгуулах юм. Хамгийн гол нь ажил хийж эхлэх хэрэгтэй. Оросын цөөнгүй их дээд сургууль монголынхтой нягт хамтран ажиллаж, тус улсын дээд боловсролын системд тодорхой байр суурь эзлэсэн. Плехановын нэрэмжит академи, Москвагийн эрчим хүчний дээд сургууль, Эрхүүгийн ба Буриадын улсын их сургуулиудын салбарууд Улаанбаатарт ажиллаж байна. Омскийн тухайд гэвэл: « Омскийн их дээд сургуулийн салбаруудыг Монгол улсад нээх тухай одоогоор ярихгүй байна. Манай ямар их дээд сургуулийн салбарууд тус улсад шаардагдах асуудлыг авч үзэж байна. Монгол бол хөдөө аж ахуйн орон юм. Жишээ нь Омскийн улсын газар тариалангийн их сургууль зарим факультетийнхээ салбарыг нээж, боловсролын хөтөлбөрөө сонирхуулж чадна. Монголын их дээд сургуулиуд мөн их сургуульд техникийн ба байгалийн ухааны асуудлуудыг хэрхэн судлаж байгааг сонирхож болзошгүй» гэж Владимир Сергеев хэллээ. Ингээд ажил амжилттай болвол Омскийн их дээд сургуулиудыг Монголд сүүлийн олон жилд анх удаа бүр 3-р сард танилцуулна. Тэгвэл оросын оюутнууд Монгол улсад очиж дадлага хийнэ. Ийм практик ажиллагаа тэдэнд ашиг тустай.