Их театрыг сэлбэн шинэчлэх гол ажил 3-р сарын сүүлээр дуусах тухай сэлбэн шинэчлэлийн ерөнхий гэрээлэгчийн албан ёсны төлөөлөгч Михаил Сидоров мэдээллээ. Үзэгчдийн танхимыг бүр нэг жилийн турш засварын, алтлаг өнгий нь сэргээж байна. Танхимыг алтлахад хэдхэн микрон зузаан бараг таван кг  алт  шаардагдана. Оросын бараг бүх нутгийн 156 дархан нарийн нөр их ажил хийж байна. «Дархан бүр Их театрын жинхэнэ дүр төрхийг сэргээхийг хичээж байна.Тэгснээр  үзэгч бүр ХIХ зууны байдлы нь мэдрэнэ» гэж Сидоров тэмдэглэлээ. Их театрыг 2005 онд сэлбэн шинэчлэж эхлэсэн бөгөөд  сэлбэн шинэчлэсний дараа түүнийг нээх  ёслол энэ оны намар болох юм.