Дэлхийн 9 оршин суугчийн нэгэн нь илүүдэл жинтэй байгааг Лондоны Эзэн хааны коллежийн шинжээчид тогтоов. Судалгааны дүнгээс харахад эрэгтэйчүүдийн бараг 10, эмэгтэйчүүдийн 13 хувь нь илүүдэл жинтэй  байна. Британийн эрдэмтэдийн мэдээлснээр хамгийн тарган эмэгтэйчүүд Орос , Молдавид, хамгийн туранхай нь Швейцар, Франц, Итали улсуудад оршин суудаг. Чех, Ирландын эрэгтэйчүүд бусдаас  илүү жинтэй байна.