Москвагийн  «Домодедово»  нисэх онгоцны  буудал  цогцолборт нь орох бүх хүмүүсийг бүрэн  шалган үзэх  горим тогтоосон тухай нисэх онгоцны буудлын мэдээлэлд өгүүлжээ. Аюулгүй байдлыг чангатгахаар ийм арга хэмжээ авсан юм. Гадаадаас ирсэн зорчигчдыг хүлээж авах буудлын  танхимд террор 1-р сарын 24-нд үйлдсэн билээ. Амиа золиослогч 5 кг тротилтой тэнцэх хүчин чадалтай  тэсрэх зэвсгийг ажиллуулжээ. Үүний улмаас 36 хүн амь үрэгдсэн бөгөөд 109 хүн түүний дотор гадаадын иргэдийг эмнэлэгт хэвтүүлсэн юм.