Германы «Белуга номинейшн» ачаа тээврийн хөлгийн багийн гишүүн  байсан оросын нэгэн иргэн сомалийн далайн дээрэмчдийн дайралтын улмаас 1-р сарын 22-нд амь үрэгдсэн тухай ИТАР-ТАСС Кенийн нийслэл Найроби дахь учрыг сайн мэдэх эх сурвалжийн мэдээг үндэслэн уламжилжээ.  Багийн гишүүд хөлгий нь булаан эзлэх гэсэн оролдлогын явцад хоёр дээрэмчийг хөнөөсөн байна. Дээрэмчид өшөө авч , хоёр далайчин - оросын ба филиппиний иргэдийг хороосон тухай агентлаг мэдээллээ. Орос, Украин, Польш, Филиппиний харьяат 12 далайчин  ачаа тээврийн хөлгийн багийн бүрэлдэхүүнд  орж байсан юм.