Египетэд хямрал гарсны улмаас Суэцийн сувгийг хаавал нэг баррель нефтийн үнэ урьд үзэгдээгүй  нэмэгдэж, 200 долларт хүрнэ гэж Венесуэлын эрчим хүч, нефтийн сайд Рафаэль Рамирес өчигдөр хэллээ. Байдал ийнхүү даамжрах нь ОПЕК-ийн яаралтай хуралдааныг зарлан хуралдуулах шалтаг болно. Гэвч одоогоор ийм хуралддаан хийх шаардлага үгүй гэж тэрээр онцлов. Сайдын хэлснээр бол эдүгээ зах зээлийн нөхцөл хэвийн байна. Харин Египетэд болж байгаа хэрэг явдал дэлхийн зах зээлд «хар алтны» үнийг нэмэгдүүлэхэд нөлөөлсен юм.