ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар Мюнхенд уулзаж, СДЗ-ийн тухай Гэрээг батлах жуух бичиг солилцсоны дараа Гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр болох юм. Гэрээ цэрэг-стратегийн салбарт Орос АНУ-ын хоорондын чанарын хувьд шинэ харилцааны суурь тавьж, хоёр талын ба дэлхийн аюулгүй байдлыг бэхжуүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт Оросын ГХЯ итгэж байна. ОХУ АНУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Барак Обама нар  СДЗ-ийн тухай Гэрээнд  2010 оны 4-р сарын 8-нд Прагад гарын үсэг зурсан билээ. Гэрээгээр хоёр орон байлдааны цэнэгийнхээ тоо хэмжээг долоон жилийн дотор барагцаалбал гуравны нэгээр хорогдуулна. Түүнчлэн тэр үйл ажиллагааны нь хугацаа 2010 оны 12-р сарын 5-нд дууссан Гэрээг солих юм.