Орос Улс өнөөдөр дотоодын худалдааны сангаас үр тарианы биржийн худалдаа хийж эхэллээ. Энэ тухай захирамжид ерөнхий сайд Владимир Путин   өнгөрсөн сарын сүүлчээр гарын үсэг зурсан билээ. Тэжээлийн арвай, хүнсний хөц будаа, хүнсний болон тэжээлийн улаан буудай зэрэг 2,5 сая тонн үр тариа худалдахаар төлөвлөж байна. Энэ үр тариаг тэжээллэг тэжээл, гурил болон мал аж ахуйн бүтээгдхүүн үйлдвэрлэж байгаа байгууллагуудад зориулж худалдаалж байна. Үр тарианы дотоодын биржийн худалдааг хүнсний бүтээгдхүүний үнийг тогтворжуулах болон ган гачигт нэрвэгдсэн бүс нутгуудын үр тарианы хомсдолыг арилгахад зориулж байна. Үр тарианы биржийн худалдаа Москва, Санкт-Петербург, Доод Новгород, Самар, Ростов, Екатеринбург, Новосибирск хотуудад явагдах болно. Сүүлийн долоо хоногт барааны дотоодын худалдаа явагдах сургаар хөрөнгийн бирж дээр хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үндсэн бүтээгдхүүний үнэ унаж эхэлсэн гэж шинжээчид ярьж байна.