Орон  нутгийн эрх баригчдаас  Египетед ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчдийг шахан хавчиж байгааг хүлцэж болохгүй гэж Москва үзэж байна. Өнөөдөр Оросын ГХЯ-ны сайтад нийтлэсэн мэдээлэд энэ тухай өгүүлсэн байна. Сэтгүүлчдэд халдсан тухай мэдээлэл  сэтгэлийг гүнээ түгшүүлж байна гэж ГХЯ онцлон тэмдэглэжээ. Оросын тал Египетийн эрх баригчид болон сөрөг хүчинд хандан  хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж, хүч хэрэглэх ажиллагааг зогсоож, улс төрийн  тайван замаар хямралаас гарахыг уриалав. Ерөнхийлөгч Хосни Мубаракыг огцоруулахыг шаардсан олон нийтийн тэмцэл хөдөлгөөн 1-р сарын 25-нд эхэлж  өнөө болтол үргэлжилж байна.