Орос улс Ангараг гараг руу  жолоодлогот нислэг хийхэд хэрэглэх хэт хунд пуужин  ба  сансрын хөлгийн үзэл баримтлалыг боловсруулав. Дөрвөн хүнтэй  баг Ангараг гараг руу 25 жилийн дараа нислэг хийнэ гэж Хруничевын нэрэмжит улсын сансрын үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний төвийнхөн үзэж байна. «Бид өнгөрсөн зууны бүр 60-ад оны эхээр Ангараг гараг руу нислэг хийхэд одоогийнхоос илүү ойрхон байсныг цөөн хүн мэднэ. Ийм нислэг хийх хөлгийн үзэл баримтлал бэлэн байсан. Нэг зэрэг хоёр чиглэлээр боловсруулсан» гэж зохион бутээгч Владимир Бугров дурсан хэлэв. Тэр цаашид ярихдаа: «Засгийн газрын тогтоолын дагуу  маш том системийг  боловсруулсан. Гагариныг дэлхий орчмын тойрог замд гаргаснаас 10 дахин илүү хүчтэй зөөгч  пуужин  болон тив хоорондын цогцолборын  үндэс болох гараг дундын хунд хөлөг түүний бүрэлдэхүүнд оров. Энэ нь цаасанд бичигдсэн төдий төсөл  биш байсан. Зөөгч пуужин болон гараг дундын хунд хөлгийг төмөрлөгөөр хийсэн» гэв. 1971 онд нисэх гурван сансрын нисгэгч  75 тоннын «Ангарагийн хунд хөлгөөр» Ангарагийг тойрон нисч, хэд хэдэн тандах хэрэгслийг дээр нь буулгаад  эх дэлхийд буцах байсан. Үйл ажиллагаа  3 жил үргэлжлэх байв. Буцах замдаа Сугар гарагийг тойрон нисэх хувилбар ч байсан юм.  Авч явах хүнс хоол, усны хэмжээг багасгахын тулд  биохаягдлыг ахин боловсруулж хэрэглэхээр төлөвлөжээ. Ангараг гараг руу нислэг хийх сансрын хөлөг дотор хүнсний ногоо болон хлорелла гэдэг нэгэн эстэй замаг ургах байв. Энэ замаг фотонийлэгийн замаар нүүрс төрөгч хийг хүчил төрөгч болгон хувиргадаг. Ангараг гараг дээр буух өөр чиглэл байсан. 1975 онд тойрог замд урьдчилан угсрасан  зургаан сансрын нисгэгч  бүхий 1630 тоннын лут том цогцолборыг явуулахаар төлөвлөсөн билээ. Цогцолбор гарагт ойртохдоо хойр хэсэгт хуваагдах байсан. Нэг хэсэг нь Ангараг гарагийг тойрон нисч, нөгөө нь тус гараг дээр буух ёстой байв. Мөн хэсэг тасалгаа, атомын цахилгаан станц, өрөмдөх тавцан, гарагийн агаар мандалд нислэг хийх онгоц, Ангараг гарагаас буцах пуужингаас  бүрэлдэх  байсан.Цогцолборын 2 дахь хэсэг  Ангараг гарагаар  явж, гадрагы нь сорьцыг авах байжээ. Дараа нь сансрын нисэгчид сансрын хөлөгөө тойрог замын цогцолбортой залгаж дэлхийд буцах байсан аж. Гэвч 1964 онд  манай орны удирдлага  Сарны судлалд шилжихийг Сергей Королёвын «ОКБ-1» зохион бүтээгчдийн товчоонд даалгажээ. Тэр үед Сар эзэмших хүрээнд өрсөлдөж эхлэсэн билээ. Королёв Ангараг гараг руу  нислэг хийх хоёр хувилбарт гол байр эзлэж байсан «Н-1» хунд пуужингийг шинэ зорилгод тохируулан шинэчлэж эхлэв. Ангараг гараг эзэмших хөтөлбөрийг хойшлуулж, 2-р зэргийн болгожээ. Гэвч  «Н-1» хунд пуужингийн дөрвөн туршилт амжилтгүй болсон явдал Ангараг гараг төдийгүй Сарны жолоодлогот хөтөлбөрүүдийн  хэтийн төлөвийг тодорхойлсон гэж Владимир Бугров хэлэв.  «Дээрх хоёр төсөл, хэд хэдэн пуужин, туршилтын талбарын дэд бүтэц, том том барилга байгууламж түүний дотор бүх баримт бичгийг устгасан юм. Иймээс юун ч хадгалагдсангүй» гэж В.Бугров тэмдэглэв. Харин «Н-1» хунд пуужингийн хөдөлгүүр найдвартай байсан учир өнөө болтол ашиглагдаж байна. Япон ба бусад орон эдгээр хөдөлгүүрийг худалдан авчээ. Орост түүний сууринд шинэ хөнгөн пуужинг зохион бүтээж байна. «Ангарагийн хунд хөлгийн» тухайд гэвэл  түүний шинэчлэсэн загвар Москвагийн анагаах ухаан-биологийн судлалын хүрээнд байсаар байна. Ангараг гараг руу хийх нислэгийг дууриалгах «Ангараг-500» туршилтад оролцож буй зургаан хүн загварыг ашиглаж байна. Туршилтын дүн 2030-ад онд хийх бодит нислэгийн бэлтгэлд чухал юм. Ирээдүйн нислэгт хуучин загвар туслах нь тэмдэглүүштэй явдал билээ. Туршилтад оролцогчид энэ загварын тусламжтайгаар удахгүй 2-р сарын 12-нд Ангараг гараг дээр буух туршилт хийнэ. Хагас зуун жилийн тэртээ эхлэсэн үйл ажиллагаа үргэлжилж байна.