“Moscow Open 2011”шатрын наадам Москвад болж байна. Эмэгтэйчүүдийн дотроос дөрөв дөрвөн оноо авсан ОУ-ын иргэн Валентина Гунина, Монгол улсын иргэн Мөнгөнтуул нар түрүүлж байна. Таван тоглолтын дараа Оросын иргэн, дэлхийн аврага асан Александра Косенюк гуравдугаарт явж байна. Долоон онооноос тавыг аваад байгаа оросын шатарчин Эрнесто Инаркиев “Залуу шатарчдын тэмцээнийг” тэргүүлж байна. Гурван сая зургаан зуун мянган рублийн шагналын сантай “Moscow Open 2011” шатрын наадам 2-р сарын 7-нд өндөрлөнө.