Орос Улсад Буриад улс сайн дураараа нэгдсний 350 жилийн ой болон Сар шинийн баярыг тохиолдуулан Буриад улсын ерөнхийлөгч баярын мэнд хүргэлээ. “Айлчлан ирсэн туулай жилд бид Оросын төр улсад Буриад улс сайн дураараа нэгдсний 350 жилийн ойг тэмдэглэхээрээ онцлог юм гэж” Вячеслав Наговицын ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэхдээ онцлон тэмдэглэлээ. Энэ ойгоо тус БН улс эдийн засаг соёлын хүрээний өндөр амжилт, бат бэх ёс суртахуунтайгаар угтан авч байна. Шинэ жилдээ сэтгэл санаа амгалан байж харилцан ойлголт, үндэстэн хоорондын зөвшилцөл, бие биенээ тэвчих үзлийг та бүхэндээ хүсэж байна гэж тэр хэлсэн байна. Оросын төр улсад Буриад улс сайн дураараа нэгдсэн 350 жилийн ойг тэмдэглэх жилийн арга хэмжээ нээгдснийг тэр зарлалаа. Баяр ёслолыг тэмдэглэх үндсэн ажиллагаа 7-р сарын эхээр болно.