Орос, НАТО эвслийн ПДХ хамтрасан системийг төлөвшүүлэх нь Евроатлантын бүс нутгийн хувьд нарийн түвэгтэй зорилт болсон юм. Түүнийг байгуулах явдал хүйтэн дайны хор холбогдолыг бүрмөсөн арилгахад бэлэн байх эсэхийг  харуулна гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Хуваагдашгүй аюул байдлын талаар мэдэгдэл хийхээс аюулгүй байдлыг хангах тодорхой үйл ажиллагаанд шилжихийг тусгай газрын тэргүүн уриалжээ. ПДХ нэгдсэн системийг байгуулах төсөл Орос НАТО-гийн хоорондын стратегийн түншлэлд бодит ахиц дэвшил гаргах боломж олгох юм. Чухамхуу энэ зорилгыг саяхан Лиссабонд  дээд хэмжээний уулзалт дээр зарлан мэдээлсэн билээ. Талууд мөн уулзалтын явцад Европын төлөө ПДХ системийг  байгуулах зорилгоор хамтран ажиллахаар тохиролцсон юм. Гэвч хамтын ажиллагааны хэлбэрийг  тодорхойлоогүй байна. Үнэн чанартаа НАТО хамтран ажиллахад бэлэн байгаагаа зарлахдаа ПДХ  талаар өөрийн үзэл баримтлалыг ахиулахыг оролдож байна. Бие даасан хоёр систем байгуулагдах ёстой  гэж эвслийн удирдлага үзэж байна. Тэгвэл эв нэгдэл ба хуваагдашгүй аюулгүй байдлын тухай яриа ор үндэсгүй болж байна. Дэлхийн ПДХ систем шийдвэр гаргах нэгдсэн төв болон олж илрүүлэх төвтэй  байж,цэргийн барилга байгууламжуудыг үндэсний хяналтад авах ёстой   гэж Москва үзэж байна.Дашрамд  хэлэхэд Лиссабонд Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев ПДХ салбарын систем гэгчийг  байгуулахыг санал болгов. Тэгвэл ПДХ систем бүр өөрийн салбарыг хариуцаж, хожмын цохилтоос бие биеэ хамгаална. Гэвч итгэлцэл маш өндөр байсан үед тэгж болно. Одоогоор тэгэх боломж үгүй. ПДХ  зэвсгийн байрлалтад тив хоорондын баллистик пуужин  байрлуулж үл болохыг СДЗ-ийн тухай шинэ Гэрээний  нэгэн зүйл ангид  заасныг Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев  тэмдэглээд  «Үүний хамт АНУ ПДХ системээ цаашид өргөжүүлж, Европт мөн систмээ байгуулна гэж тус улс мэдэгдлээ. Тэнд чухам ямар систем, хичнээн тоо  хэмжээгээр байгуулах нь одоогоор тодорхой бус байна. Түүнийг байгуулахад Оросыг оролцуулахаас татгалзаж, мэдээлэл солилцохүй юм бол Орос арга буюу хариуд арга хэмжээ авна. Тухайлбал «Искандер» тактикийн шуурхай  цогцолбороо Калининград мужид  байрлуулж, Балтын флотын цохилтын боломжийг өргөжүүлж нэмэгдүүлнэ» гэв. ПДХ нэгдсэн системийн тухай Орос НАТО-гийн яриа хэлцээ одоогоор урагш ахихгүй байна. Умард Атлантын эвсэл Москвагийн саналыг биелүүлэхээс ямар нэг хэлбэрээр зайлсхийж байна. ПДХ нэгдсэн системд тал бүр  тов тодорхой үүрэг гүйцэтгэх  тухай яриа хэлцээ сунжрав. Энэ нь НАТО ба АНУ-ын Оросын ашиг сонирхолыг харгалзалгүй явуулах түрэмгий бодлогыг халхавчилж байна. Ийм нөхцөлд Орос улс аюулгүй байдлаа бие дааж хамгаалахаас өөр аргагүй болно. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мөн байр суурийг  удаа дараа  тодорхойлон  мэдэгдэв. Талууд тохиролцохгүй   юм бол Москва цөмийн цохилтын пуужингийн бүлэглэлийг байрлуулах боломжийг арга буюу авч үзнэ гэж тэрээр тэмдэглэв. Асуудлыг одоохондоо шийдвэрлээгүй байна.