ОУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев 2-р сарын 3-нд  Хосни Мубрактай утсаар ярьж хямралыг тайван замаар хурдан шийдвэрлэхийг хүслээ. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр Д.Медведев найрамдалт Египет улсын амьдралд  одоо тохиолдоод байгаа хямралт байдлыг тайван замаар хуулийн хүрээнд хурдан шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна гэжээ. Кайрт байгаа ОХУ-ын элчин сайдын яам болон одоо Египет улсын нутаг дэвсгэр дээр байгаа ОУ-ын иргэдийн аюулгүй байдлыг хангах нь маш чухал гэж ОУ-ын ерөнхийлөгч тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулж Египетийн төр засгаас аваад байгаа арга хэмжээнд талархаж байгаагаа тэр илэрхийллээ. Ерөнхийлөгч Хосни Мубракыг огцоруулах болон шинэчлэл хийхийг шаардсан олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглаан 1-р сарын 25-наас Египет улсад үргэлжилж байна. Сүүлийн 2 өдөр Каирт Мубракын талынхан болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн болсон байна.