Цаг уурын  байдлыг урьдчилан мэдээлэх амьтан удахгүй москвагийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд суурьшана. Экологчид энэ ер бусын үүргийг биелүүлэхэд цаг уурын байдлаас биеий нь байдал ихээхэн шалтгаалдаг амьтныг сонгож авна. «Тарваганы нэг өдөр» гэдэг америкийн киног сая сая үзэгч мэднэ. Телевизийн сэтгүүлч  АНУ-ын гол Фил гэдэг тарваганы аьдралыг  ажиглахаар Пенсильванийн багахан  хотод очжээ.  Фил тарвага цаг уурын байдлыг урьдчилан мэдээлдэг гэж орон нутгийнхан үзэж байна. Тарвага нүхнээсээ гараад өөрийн сүүдрийг хараад буцаж ороод зургаан долоо хоногийн турш унтана. Хэрэв тэгэхгүй бол удахгүй хавар болно гэсэн үг. Москвагийн экологчид далайн чанадын жишээг даган  цаг агаарын байдлыг ажиглах өөрийн Фил гэгчийг сонгож авахаар шийджээ. Гэвч чухам ямар амьтан «цаг уур судлаач» болох нь одоогоор тодорхой бус байна. Экологич эрдэмтэн Осип Тунинский хэлснээр «Энэ санаачилга туршилт хийх буюу хөгжилтэй зугаа төдий зорилготой биш байна. Ингэснээрээ оросын нийслэлийн цэцэрлэгт хүрээлэнгүүд  ба тэдний амьтны аймагт анхаарлыг хандуулмаар байна. Өөр нэгэн шалтгаан байна.Бид албан ёсны таамагнал тэр бүр лавтай бус байгааг ажигласан. Иймээс сурагч, экологич, мэргэжилтнүүд ба багш нарын тусламжтайгаар Экологийн цаг уурын товчоог өнгөрсөн оны 3-р сард байгуулсан. Архивын мэдээ баримт, байгалийг ажигласан ажиллагааны үр дүн, ардын ёc зэргийг үндэслэн урьдчилсан таамаглалыг зохиосон. Бидний таамаглал гайхамшигтай бүтэв. Маш халуун гандуу зун, цас ихтэй өвөл болохыг таамагласан хийгээд  хавар ямар байхыг удахгүй мэдээлнэ»  гэж Осип Тунинский хэллээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд ч амьтны араншингаар  урьдчилсан мэдээ зохиох туршлагатай.Тэд  цаг уурын байдал биш хоккейн цом булаалдах тэмцээний ялагчийг  таамаглажээ. Энэ зорилгоор тэжээмэл хонь ямааг ашигласан байна. Мал ямар шар лууванг авахаас таамаглал бүтэх эсэх нь шалтгаалав. Идэвхтнүүд  цаг уурын урьдчилсан мэдээ өгөх амьтныг сонгож авахад буурьтай хандаж байна. Гэвч хоёр сарын дараа чухам ямар амьтныг сонгож авсанаа мэдээлнэ. Дараа нь амьтанд ямар нэр сонгох шалгаруулт тэмцээн болно. Сонгож авсан амьтан үүргээ энэ намараас ирэх өвөл гэхэд биелуулж  эхлэх ёстой гэж экологичид мэдээлэв. «Амьд барометр» байдаг гэж эрдэмтэд үзэж байна. Нян нарны идэвхжилийг мэдрэнэ. Идэвхжил ихэсвэл идэвхтэй үрждэг. Далайн мөгөөрс далайн догшин  салхи эхлэхээс 20 цагийн өмнө далайн гүнд нэвтэрч зугтдаг. Дашрамд хэлэхэд бионикчид  ажиллагаа нь далайн мөгөөрсний мэдрэмжид үндэслэсэн догшин салхийг урьдчилан мэдээлэх электрон багаж зохион бутээжээ. Хорхой шавьж цаг уурыг урьдчилан сайн таамагладаг. Шоргоолж үүрээ хаавал аадар бороо орно.Тэмээлзгэнэ доогуур нисвэл халуун болно. Харин оросын амьтад ямар мэдрэмжтэйг москвагийн экологчид илрүүлнэ. Одоогоор нэг ёсны сугалаанд найдаж байна. Саяхан сибирийн Екатеринбург хотод усан гахай  тусгай  лабиринтаар явж, таамаглал бүхий зурвасыг суглан авч, удахгүй хүйтрэхийг таамаглажээ.