Египет иргэний дайны ирмэгт тулав. Сүүлийн үед Каирт болсон хэрэг явдал ийм эмгэнэлт дүгнэлт хийхэд хүргэв. 1-р сарын 25-нд  гарсан египетийн хямрал цаашид ийнхүү даамжрасан байна: сөрөг хүчин өдрөөс өдөрт дэглэмийг солих уриан дор илүү олон хүнийг гудамжуудад гаргаж, засаг захиргаанд улам хүчтэй шахалт үзүүлэв. Ийм тэмцэл хөдөлгөөн 2-р сарын хоёр хүртэл  үргэлжлэв. Ерөнхийлөгч Хосни Мубаракын талынхан  өчигдөр нийслэл  ба өөр хэд хэдэн улсад сөрөг жагсаал хийв. Хэрэг явдал ширүүн мөргөлдөөнд хүргэв. Каирын Тахрир талбайд галт зэвсэг хэрэглэсний улмаас хэд хэдэн хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархджээ. Ингээд Египетэд сөргөлдөөн  хурцдаж, шатлан өргөжив. Тусгай албадын  ажилтнууд  ерөнхийлөгчийн талынханы үүрэг гүйцэтгэсэн гэсэн хавилбар тархав. Оросын стратегийн судлалын хүрээлэнгийн шинжээч Ажар Куртов  үүнд итгэхгүй байна. Тэрээр хэлэхдээ «Бүх улс орон, нийт хүн ам  ерөнхийлөгчээ үзэн ядна гэж үзэхэд хэцүү юм. Мубаракын талыг баримтлагчид египетийн нийгэмд байгаа. Тэд цөөн биш хийгээд шийдвэртэй ажиллагаа явуулахад бэлэн  байна. Ерөнхийлөгчийн талыг хэн баримталж байна вэ? Морин цэрэг  нийслэлийн төв талбайд гарсныг  харгалзвал ерөнхийлөгчийг хөдөөгийнхөн дэмжиж байна. Хөдөө зүсэн зүйлийн хувьсгалч, шинэчлэгч гэгчдийг дуулгавартай дагалгүй хүч нөлөөтэй тогтвортой засгийг дэмждгийг түүхийн туршлага нотлон харуулж байна гэв.Дэглэм гарцаагүй унана гэдэгт сүүлийн үед итгэсэн этгээдүүд  Үндсэн хууль ба засгийн байгууллагуудыг  өөрчлөх асуудлаар  хэлэлцээ хийхдээ Хосни Мубарак болон засгийн газрын байр суурь бэхжсэнийг харгалзан үзэх ёстой. Египетийн улс төрийн хүчин улс оронд нь гарсан хямралыг зохицуулах ёстой гэж Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров үзэж байна.«Ямар нэг жор буюу шаардлага гаднаас тулгах нь ашиггүй үйл хэрэг хэмээн бид үзэж байна» гэж  сайд өнөөдөр онцлов.Өөр арга зам алга. Улс орон бутрасан байна. Эдийн засаг нь бараг зогсонги байдалд оров. Жуулчид Египетээс зугтаж байна. Энэ нь орлогыг багасгав. Хүнсний бүтээгдэхүүний талаар түвэг бэрхшээл гарав. Өлсгөлөнд нэрвэгдэж болзошгуй  гэж зарим этгээд ярьцгааж байна. Байдал хариуцлагатай  үйл ажиллагаа явуулахыг шаардаж байна. Асуудал хурцдсан явдал лалын радикал үзүүлтнүүдэд л ашиг тустай. «Лалын ахан дүүс» байгууллага  түгшүүртэй байдлыг ашиглаж  засгий эрхэнд гарч буюу наанадаж гишүүдээ төрийн байгууллагын бүрэлдэхүүнд оруулж болзошгуй. Энэ нь Египет ба Ойрхи Дорнодын бүс нутагт аюултай хор уршигтай болж мэднэ. Ойрхи Дорнод дахь «Россия» телевизийн сувгийн сурвалжлагч Сергей Пашков хэлэхдээ «Израиль Египетийн байдлыг маш анхааралтай ажиглаж байна. Юу гэвэл  Мубарак олон жилийн турш  хэлэлцээ хийх найдвартай түнш байсан бөгөөд тэрээр ерөнхийлөгч Анвар Садатын Израильтэй байгуулсан  найрамдах хэлэлцээрийг  даган мөрдөж ирсэн юм. Иймээс Египетийн засаг солигдох нь Израильд хүнд асуудал учруулна. Бүхнийг бүр эхнээс нь хийх шаардлага гарч магадгүй гэж Израиль үзэж байна» гэв. Лалын радикал үзэлтнүүд  арабын томоохон улсад засгийн эрхэнд гарвал олон жилийн турш Ойрхи Дорнодын байдлыг тотворжуулах хүчин зүйл байсан египетийн бодлого өөрчлөгдөж мэднэ. Энэ нь хэтрүүлэг бишээ. «Лалын ахан дүүс» хөдөлгөөний удирдагчийн нэг Мухаммед Ганем  египетийн хүн амд хандан Израильтэй байлдан дайтахад бэлдэхийг уриалжээ.