Орос улс зуны ба өвлийн улиралд   цагаа тохируулах  арга хэмжээнээс  2012 оноос татгалзаж  магадгүй юм. Иргэдийн эрүүл мэнд, ажиллах  чадвар нь,  хэмнэсэн цахилгаан эрчим хүчнээс илүү чухал гэж улирлын цагийн өөрчлөлтийг цуцлахыг ерөнхийлөгчэд санал болгосон парламентын гишүүд үзэж байна. Цагийн өөрчлөлт үндэстний эрүүл мэндэд  зохисгүй  нөлөөлж байна гэж парламентын олонхи болсон « Нэгдсэн Орос улс» намаас сонгогдсон депутатууд  мэдэгдлээ. Цагийн улирлын өөрчлөлтийн тойронд Орост  үүссэн  маргаан олон жил үргэлжилж байна. Цагийн зүүг нэг цагаар  урагш, хойш түлхэх нь эдийн засагд нааштай, хүмүүсийн эрүүл мэндэд зохисгүй нөлөөлдөг. Эрчим хүчний салбарынхан улирлын өөрчлөлтийг дэмжиж байна. Ийм практик ажиллагаа цахилгаан эрчим хүч хэмнэх боломж олгож байна гэж «Мосэнергосбыт»  москвагийн  эрчим хүчний компанийн эрчим хүч хэмнэх төвийн удирдагч Сергей Кюрегян хэлээд «Чухам ямар хэмжээний цахилгаан эрчим хүч  хэмнэснийг хэн ч хэлж чадахгүй. Орос даяар нэгээс хоёр тэрбум хүртэл киловатт цаг цахилгаан хэмнэж байна гэж зарим шинжээч дүгнэв. Эрчим хүчний салбарын тухайд гэвэл улирлын цагийн  өөрчлөлт үр дүнтэй байна» гэв. Гэвч  Оросын газар зүйн байрлалаас болж ялимгүй цахилгаан эрчим хүч хэмнэж байна гэж одоо олон эрдэмтэн санал нэгтэй үзэж байна. Хойд нутгийн хүн амын үлэмж хэсэг нь зун нь өдөр шөнөгүй саруулхан, өвөл нь харанхуй хүйтэн нөхцөлд оршин суудаг.Иймээс өвөл  эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж байгаа учир, хэмнэлт бараг мэдрэгдэхгүй байна. Цагийн зүү урагш буюу хойш түлхэснээр их хэмжээний эрчим хүч  хэмнэх нь эргэлзээтэй гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев бүр 2009 онд Улсын хуралд  оруулсан илгээлтдээ өгүүлжээ. Өнгөрсөн онд төрийн тэргүүн мөн арга хэмжээнд дүн шинжилгээ хийхийг шинжээчдэд санал болгож, Орост түүнийг цуцлаж болзошгүй гэжээ. Дашрамд хэлэхэд  улирлын цагийн өөрчлөлтийн эсрэг эмч нарын тайлба, шалтгаан улам жинтэй  хувь нэмэр болж байна. Иргэдийн ажилын чадвар багасаж улмаар хөдөлмөрийн бүтээмж буурах явдал эдийн засгийн ашгийг үгүй болгож байна.Оросын анагаах ухааны академи энэ арга хэмжээний  хорт  үр дагаварын  тухай тогтоол гаргав. Хор уршиг нь хэмнэлтээсээ илүү их байсан гэж сэтгэл судлаач эмч Сергей Ключников тэмдэглээд «Өнгөцхөн харахад цагийн зүү нэг цагаар  урагшлах, хойшлах нь  тодорхой үр дүнд хүрсэн. Гэвч  хүний сэтгэл, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт муу нөлөө үзүүлж  байна. Хүн өвчилж, төр эмнэлгийн магадлагаа өгдөг. Энэ нь тодорхой хэмжээний зардлыг шаардаж байна. Цагийн зүүг нэг цагаар түлхэж нэмвэл зүрхний шигдээс ихсэж, архаг өвчин даамжирч, амиа хорлох тохиолдол олширч, хүмүүс түргэн тусламжийг олонтаа дуудаж байгааг  дэлхийн статистик тоо баримтууд харуулж байна. Бид нэгэнт хүмүүсийн төлөө нийгмийн төр болсон бол эдгээр шинжилгээний дунд анхааралтай хандаж зохих арга хэмжээ авах ёстой» гэв. Нэг цаг ухраах, хойшлуулах арга хэмжээг  бүр ХХ зууны эхээр авч эхлэжээ. Их Британи бусдаас түрүүнд 1908 оноос  улирлын цагт шилжсэн аж. Дараа нь Германи, Австри-Унгар улсууд  саналыг дэмжсэн. Тэр үед  дэлхийн нэгдүгээр дайн болж байсан бөгөөд хэмнэлт гаргах ямар ч боломжийг эрсэн юм. Орос гадаадынхны жишээг 1917 онд дагав. Харин 30-ад онд  цагийн зүүг нэг цагаар  урагшлуулах, хойшлуулахаа больж, дара нь зөвхөн 1981 онд сэргээжээ. Эдүгээ 100 орчим улс цагийн зүүг зуны ба өвлийн улиралд тохируулж байна. Харин  хэд хэдэн улс түүний дотор Монгол, Япон, Хятад ба хуучин ЗХУ-ын БНУлсууд байгаад тусгаар тогтносон орнууд  энэ ажиллагааг зогсоов. Олон нийтийн  санал бодлыг судлах бух оросын төвийн мэдээлснээр цагийн зүүг зуны ба өвлийн улиралд урагш, хойш  түлхэж шилжүүлэх арга хэмжээг болих хэрэгтэй гэж оросын хүн амын тэн хагас нь үзэж байна.