Монгол улсын мэдээлэл-соёлын төвийг саяхан Элстэд байгууллаа. Угсаа нэгт ард түмнүүдийн хооронд  найрсаг харилцаа тогтоох нь тус төвийн тэргүүний зорилт болсон нь мэдээжийн хэрэг. Саяхан төвийн төлөөлөгчид Элстээс Улаанбаатарт ахин айлчиллаа. Элст хотын хурлын албан ёсны төлөөлөгчид Улаанбаатар Элстийн хоорондын найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд  бүр өнгөрсөн онд гарын үсэг зурсан билээ. БНХалимаг Улс дахь Монголын мэдээлэл-соёлын төвийн захирал Баатар Очиров мөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон  байна. Баатар Владимирович монголын залуучуудтай бүтээлч  хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тодорхой туршлагатай байгааг  энд дурдая.Тэрээр оюутны их наадамыг Элст, Улаанбаатарт  харилцан зохион явуулахыг санаачилсан зүтгэлтнүдийн нэг юм. Одоо Очиров залуучуудын хөдөлгөөнийг идэвхжүүлэх бодолтой байна. Ажил амжилттай болвол залуучуудын 3 дахь наадмыг Монголд зохион явуулж, Халимаг, Буриадын залуучуудыг оролцуулна. Тэрээр энэ асуудлаас гадна Монгол Халимагийн хооронд үйлдвэр худалдаа, соёлын хэлхээ холбоог  хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх чухал чухал зорилтыг  хэлэлцэхээр төлөвлөжээ. Баатар Очиров хэлэхдээ: «Улаанбаатар-Элст-Москва» чиглэлийн чартерийн онгоцны нислэг хийх боломжийг авч үзэн хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. «Хил хязгааргүй бизнес» хэмээн нэрлэсэн  2 дахь хөтөлбөр  Монгол, Халимагийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хооронд ажил хэрэгч түншийн харилцаа тогтооход туслана. Бүх монголчуудын   соёл, ёс заншил, уламжлалыг танилцуулах «Дэлхийн монголчууд» туух-аялал жуулчлалын төвийг Элстэд байгуулах нь манай төвийн хөтөлбөрийн 3 дахь томоохон чиглэл юм. Монгол, Буриад, Шинжаан, Халимагийн үзэсгэлэн тэнд ажиллана. Мэдээжээр Чингис хааны хөшөө, Чингис хааны музей гол байр эзлээсэй. Энэ нь зочид буудал, дорнодын эмнэлгийн төвөөс бүрэлдэх бүхэл бүтэн цогцолбор билээ. Бид овог дээдэсийнхээ нутагт хамт байх хувь заяатай. Дашрамд хэлэхэд би халимагийн  оюутнуудыг танилцуулж, тэдний мэндчилгээг уламжилна» гэж Баатар Очиров хэллээ. Халимагийн төлөөлөгчдийн айлчлал Монголд Цагаан сарын баярыг тэмдэглэж байгаатай цаг хугацааны хувьд давхцав. Харин Халимагт билгийн улирлын шинэ жилийн баярыг 3-р сарын 5-нд тэмдэглэнэ. Энэ он билгийн хоёр сартай. Буддын хуанлид өдрийн ба шөнийн цаг байдаг. Эдгээр цаг хэзээ ч давхцдаггүй гэж Элстийн төв сум-Шакъямунийн  Алтан Сумийн зурхайчид энэ зөрөөг тайлбарлав. Ер нь туулай жил бүгдэд тааламжтай сайн сайхан  жил болохыг халимагийн шашны зүтгэлтнүүд тэмдэглэв.